Aikon Couture брэнд)
Монголын загварын ертѳнцѳд сүүлийн үед ѳѳрчлѳлт, шинэчлэлийн салхи салхилж шинэ содон үйл явдлууд ар араасаа цуварсаар байна. Үүнээс дурдвал Mонголчууд анх удаа үндэсний загварын суваг буюу “Fashion Channel”-ийг сүр дуулиантай нээж, Франц улсад Монгол дизайнер М.Цолмандахын бүтээл олныг гайхшируулаад зогсохгүй зах зээлд амжилттай борлогдож байгаа гээд чихэнд чимэгтэй, бахархалтай үйл явдлын буухиаг Германаас дѳнгѳж ирээд буй Монгол дизайнер Л.Болор хэмээх “нууцлаг” хатагтай үргэлжлүүлж байна. 12-хон настайдаа Герман улсыг зорьсон Л.Болор 25 жилийн дараа Монголын загварын ертѳнцѳд цоо шинэ ѳнгѳ тѳрхийг мэдрүүлэн хүч түрэн орж ирлээ.
Монголын хүчирхэг бүсгүйчүүдийн эгнээнд хаалга тогшилгүй орж ирсэн энэ хатагтай Герман улсад загвар дизайны мэргэжлээр мастер цол хамгаалж, тэртээх 2003 онд Дюсселдорфт анхны коллекцио танилцуулж, 2008 онд “Aikon Couture” брэндээ үндэслэж барууны хатуу бэрх загварын тогоонд чанагдсан нэгэн гээд бодохоор яалтачгүй хүчирхэг “нууцлаг” хатагтай гэж нэрлэгдэнэ. Цаг үеийн онцгой шинж чанараас санаа аван, футуристик элементүүдийг жинхэнэ детальтай холбож өөрийн дахин давтагдашгүй бүтээлч коллекцио гаргадаг хатагтай Л.Болор Монголдоо анх удаа ѳѳрийн коллекцио толилуулахаар “Ethnosphere” нээлтийн арга хэмжээнд “Fashion Channel” сувгийн урилгаар хүрэлцэн ирээд байгаа аж. Энэ сарын 28-нд болох “Ethnosphere” нээлтийн шоун дээр түүний цоо шинэ коллекц тавигдах гэнэ.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна