Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн далайд гарсан “Sewol” нэртэй усан онгоцонд Инчоны далайн эрэгт өнгөрсөн лхагва гарагт өглөө 09.00 цагийн үед живсэн усан онгоцноос зорчигчдыг аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Усан онгоцонд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 325 сурагч, 15 багш, 30 усан онгоцны ажилтан, 89 зорчигч зорчиж явсан байна. Ахлах сургуулийн сурагчид 16-17 настай хүүхдүүд байсан юм.

Аврагчид бямба гарагийн шөнө живсэн усан онгоц руу нэвтэрсэн бөгөөд амь үрэгдсэн зорчигчдын цогцсыг гаргасаар байгаа юм. Өчигдөр амиа алдагсдын тоо 56 гэж байсан бол өнөөдөр өглөө 64 хүрчээ. Аврагчид өчигдөр 32 хүний цогцсыг живсэн онгоцноос гаргаад байгаа бөгөөд сураггүй болсон 238 хүнийг үргэлжлүүлэн эрэн хайж байна. Тэд өдгөө осолдсон онгоцонд амьд хүн байх найдлага тасарсан гэж үзэж байгаа ажээ.

Өнгөрсөн бямба гарагаас сураггүй болсон зорчигдын эцэг эх, ах дүүсээс нь ДНК-ын шинжилгээ авч эхэлжээ. Үүгээр цогцоснуудыг танихад ашиглах гэнэ.
Г.Даша


Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна