Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн хөвж явсан “Sewol” гатлага онгоц Өмнө Чолла мужийн Жиндо аралын ойролцоо өчигдөр өглөө /IV.16/ 08:58 цагт осолдож живсэн билээ.
Гатлага онгоцонд 475 хүн зорчиж явсан гэж байгаа бөгөөд үүнээс 179 хүнийг олж авраад байгаа юм. Өмнөд Солонгосын албаныхны өнөөдөр /IV.17/ мэдээлснээр ослоор найман хүн нас барсныг тогтоогоод байгаа бол 288 хүн ор сураггүй болсон хэвээр байна.
Өмнөд Солонгосын албаныхан ослын шалтгааныг бүрэн тодруулаагүй байгаа боловч гэрчүүдийн мэдээлснээр гатлага онгоц хад мөргөснөөс живж осолдсон бололтой. Аврах багийн түрүүч ослын газарт 09:30 цагт хүрэлцэн ирсэн бөгөөд хөлөг хоёр цаг 20 минутын дотор далайд бүрэн живсэн байна.
Гатлага онгоцонд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 375 сурагч, 14 багш, ажилтан зорчиж явсан гэнэ. Зорчигчдын ар гэрийнхэн гатлага онгоц осолдсон далайн хэсэгтэй хамгийн ойр орших Өмнө Чолла мужийн Жиндо арлын Пэнмок боомтод цугларчээ.
Ослын газарт Өмнөд Солонгосын нисэх хүчин, тэнгисийн цэргийн нийт 34 хүлэг онгоц, завь, 16 нисдэг тэрэг ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ-ын тэнгисийн цэргийн долдугаар флотоос Өмнөд Солонгосын гатлага онгоцны зорчигчдыг аврах ажиллагаанд нисдэг тэрэг, хөлөг онгоцоо илгээсэн байна.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ