Cалбартаа тэргүүлэгч ITZone,Анун, Ю-Тийм компаниуд хамтран албан тасалгааны тавилга, компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, бичиг хэргийн хэрэгслүүдийг нэг дороос санал болгох “Office Solutions Partner” цогц үйлчилгээний хөтөлбөрөө танилцуулах үйл ажиллагаагаа Анун төвийн байранд зохион байгуулагдлаа.
Ийнхүү ITZone, Анун, Ю-Тийм компаниуд нь хамтран ажилласнаар оффисын тавилга, компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, бичиг хэргийн хэрэгсэл зэрэг оффисын хэрэгцээт бүхий л зүйлсийг нэг дор, өргөн сонголттойгоор, боруулалттын дараах баталгаат үйлчилгээгээний хамт нийлүүлэх, цогц шийдэл бүхий төвлөрсөн төвтэй боллоо.
ITZone компаниас Еnterprise Solutions Center (Энтерпрайз шийдлийн нэгдсэн төв) буюудата центрийн шийдэл стандарт, мониторинг центрийн шийдэл, хяналтын камер, галын дохиолол,оффис болон гэрийн ухаалаг системийн шийдэл, дүрст хурал,програм хангамжийн нэгдсэн систем зэрэг дэвшилтэт технологи бүхий шийдлүүдийг бодитоор туршин, судлан үзэх боломжийг бүрдүүлж буйгаа танилцууллаа.
Үүний дараагаар Анун компанийн албан ёсны түнш Германы Сэдас (Sedus) компанийн Экспорт хариуцсан захирал Өлф Вэйнэрт нь “Бүтээмж нэмэгдүүлэхэд оффисын орчин нь ажиллагсдад хэрхэн нөлөөлдөг талаарх “Place 2.5” танилцуулга, Италийн Синетика (Sinetica) компанийн Азийн бүс нутаг хариуцсан захирал Гиусэп Силвэстрин ньоффисын тавилгын чиг хандлагыг тус тус танилцуулав.
Ю-Тийм компани нь бичгийн хэрэгслийн Францын алдарт “Lexon”брэндийн Монгол дах албан ёсны төлөөлөгч бөгөөд тус арга хэмжээнд технологи болон материалын ялгаатай байдал, баталгаатай найдвартай хэрэглээ, өнгөний цогц шийдлээрээ онцгой ялгардаг "Lexon"–ийн 2014 оны коллекцуудаа танилцуулсан байна.












ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ