Mister chicken идэх хэрэггүй шүү! хэмээн нэгэн иргэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан бидэнд хандсан юм. Mister pizza-ны хүргэлтээр авсан тахианы мөч нь цус шүүрсэн түүхий байсан бөгөөд үнэр орсон байсан байна. Иргэн Mister pizza руу яриад “танай тахиа түүхий байна энийг одоо яах вэ” гэхэд “Та нар хэр их идсэн юм 50 хувиас дээш ирдсэн бол бид хариуцахгүй хэмээн хариулсан байна. Ийнхүү манай хүнсний үйлдвэрлэгчид хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүндээ хариуцлага хүлээх чадваргүй байгаа нь харамсалтай.
Өмнө нь мөн эндэхийн нэгэн захиалганд хүн байтугай нохой ч тоож идэхээргүй хатаж хорчийсон хар тостой тахианы мах гэхэд тун хүндхэн зүйл гоёмсог хайрцагтай хүргэгдэн ирсэн явдал хэсэгтээ л шуугиан дэгдээж байсан. Итгэж үйлчлүүлсэн хүмүүсийг ингэж гомдоох нь тэдний жирийн үзэгдэл болсон гэлтэй. Одоо зөвхөн Mister pizza-ны юуг ч худалдаж авах хэрэггүйг хэн бүхэнд сануулах нь зүйн хэрэг болж байна.
Эх сурвалж www.deed.mn
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна