УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах талаар ярьж эхэлснээс нь хойш нэлээд сүрдүүлэгт автаад байгаа аж. Тухайлбал тэрбээр Тэр гэнэт л танихгүй олон “сайн” найзтай болсон аж. Том биетэй залуу гудамжинд түүнтэй саймшран мэндэлж, хийж буй ажлыг нь дэмждэгээ уламжлаад нөхөрсгөөр мөрөн дээр нь алгадахдаа “Тэмүүжинг оролдоод үзээрэй” гэж сүрдүүлсэн байна.
Энэ мэт заналхийлэл тасрахгүй байгаа учраас тэрбээр ТЕГ-т ханджээ. Тус газрынхан заналхийлсэн нь үнэн үү гэдгийг шалгаж үзэж, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас хамгаалалт гаргаж өгсөн байна. УИХ-аар асуудлыг хэлэлцэж дуустал эрхэм гишүүнийг хамгаалалтад авсан юм байна.
УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүний харилцуур утас, бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгслийг төр хамгаалж, нууцыг чанд хадгалах ёстой юм байна. Мөн онцгой чуулган зарласан нөхцөлд УИХ-ын гишүүдийг хамгаалалтад авдаг аж. Үүнээс өөр хамгаалалтад авах тухай заалт хайгаад олсонгүй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо