"Тэсо” компанийн үйлдвэрлэсэн сүү хуурай сүүний хольцтой, чипс нь чанарын шаардлага хангаагүй гэх мэтээр үргэлж л асуудал дагуулж байдаг. Хамгийн сүүлд “Хаан” чипснээс нь хөгзөрч муудсан зүйл гарсан бол энэ удаа арай хэтэрлээ. “Тэсо” компани хугацаан дууссан, хуурамч шошиготой бүтээгдэхүүн үйдвэрлэн худалдаалсан илэрчээ. Тодруулбал: Энэ сарын 10-ны өдөр иргэн Г.Ган-Очир өөрийн цахим хуудсаар нэгэн анхааруулга мэдээлэл тараасан байна. Тэрээр цахим хуудаснаа “Зайрмаг идэхдээ анхаар!!! 2012.12.18-ны бүтээгдэхүүн дээрээ цэвэрхээн цаас наагаад 2014.02.13 хугацаа дарсан байх юм. 6 сар хадаглах хугацаатай гэсэн хэрнээ ингэж л ард түмнээ молигдож б.на Зайрмаг авсан нь 2014.04.10” гэжээ. Энэхүү зайрмаг нь “Тэсо” компанийн “Elite” хэмээх аягатай зайрмаг. “Elite” зайрмагийг Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд илүү ихээр амтархан иддэг. Уг Зайрмагийг хадгадах хугацаа 6 сар гэж байгаа юм. Гэтэл хугацаан дуусаад бүхэл бүтэн хоёр жил болсон зайрмагийг идэж буй Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд яаж эрүүл саруул өсөж бойжих вэ.2012.12.18-нд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээрээ цэвэрхэн шинэ цаас нааж, 2014.02.13-нд үйлдвэрлэсэн гэсэн хуурамч хугацаа бичин, худалдаалж, хэрэглэгчдээ хулхидаж байгаа “Тэсо” компани иргэддээ яагаад ингэж хандах болов.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна