УИХ-ын гишүүн Г.Уянга хорих 461 дүгээр ангид очиж, Ц.Мөнхбаяр тэргүүтэй таван хүнтэй уулзаж байна. Яг энэ цаг мөчид Ц.Мөнхбаяр нарын ар гэрийнхэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу Нийслэлийн шүүх дээр давж заалдах шатны шүүх хурал болж байгаа юм. Г.Уянга гишүүн өөрийн фэйсбүүк хуудсандаа “461-р ангид Ц.Монхбаяр нартай уулзаж байна. Яг одоо нийслэлийн шуухэд энэ таван залуугийн хувь заяаг, цаашлаад та бидний хувь заяаг шийдэх давж заалдах шатны шуух хурал болж байгаа...Шийдвэр яаж гарах бол?!” хэмээн бичжээ.
"Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарыг Төрийн тусгай хамгаалалттай газарт буудсан, тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийг сүрдүүлсэн, мөн иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж, шүүхээс 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн ял тус тус оноосон билээ.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо