Цагдаагийн хувцас шинэчлэгдсэн биш олны хэл амны гол сэдэв болж байна. Зарим нь жимсэнд явж байгаа ченжийнх шиг ч гэж ирээд л муулж байгаа бол нөгөө зарим нь, америкийн ковбойтой адилхан юм л байна хэмээн шүүмжилж байна. Уг нь Монгол цагдаагийн хувцас сүрлэг, сүрдмээр байх ёстой гэнэ л дээ.
Цагдаа бол үйлчилгээний ажилтан гэдгийг хаа хаанаа ухаармаар. Түүнээс биш цагдаа бол сүрдүүлж айлгаад байх хүн биш. Тэдэнд өдөр тутмын нар шороонд эдлэх чанартай хувцас хэрэгтэй болохоос биш загварын тайзан дээр алхах гэж байгаа мэт загварыг чухалчилсан хувцас хэрэггүй л байлтай. Гэвч өмнө нь олимпын тамирчдын өмсөж явах хувцсыг шүүмжилж байсан шигээ, амтай болгон нь шүүмжилсээр л. Яг л хүн болгон дизайнарууд болчихсон мэт.
Гэвч цагдаагийн өдөр тутмын хувцас бол бэлгэдэл биш хэрэглээ. Тэдний өдөр тутмын ажлын онцлог нь юу байдаг, наранд халж, гүйж харайхад биед эвтэйхэн байдал нь юу байдгийг бодож байгаа нь цөөн. Шүүмжлэх юмаа л шүүмжилье. Хэрэв шүүмжлэх хэрэгтэй юм бол энэ хувцсыг өмсөж байгаа цагдаа нар нь өөрсдөө шүүмжлэг л дээ. Цагдаа нар ямар хувцастай байх нь чухал уу, үүрэгт ажлаа сайн хийдэг байх нь чухал уу. Эсвэл цагдаа загвар өмсөгчид, харин бид дизайнерууд болчихсон хэрэг үү.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна