Дорвитой хийсэн уран бүтээлгүй байж сүр дуулиантайгаар “зодог тайллаа” хэмээн мэдэгдсэн дуучин Анугийн дараагын сенсаци юу байх бол. Өөрийн гэсэн хэдэн дуутай хичнээн фэнтэй хүн болоод дуучин Ану ингэж олны анхаарлыг үргэлж татдаг бол гэж та гайхаж байж магадгүй. CD, DVD гаргадаггүй, дорвитой тоглолт хийдэггүй хэрнээ нэг л гял цал, брэндээр гангарсан нэг л их алдартай дуучин. Анх дуучин солонгын долоон өнгөөр гангарсан “Гала” хэмээх охидын хамтлаг, уран бүтээл гэхээсээ илүүтэй өмссөн зүүснээрээ л анхаарал татаж байсан бол сүүлдээ хүүхэд багачуудын элч дуучин гэж өөрийгөө өргөмжлөн, хүүхдийн дуу дуулахдаа аавуудад нь зориулж хувцасладаг гэсэн ярианы эзэн болсон Ану өдгөө айл гэрийн дэгжин ээж, цахим хуудасны үнэгүй загвар өмсөгч болоод удаж байна.
Хэлсэн үг хийсэн үйлдэл, гадаад үзэмжээрээ бусдын анхаарлыг үргэлж татсаар ирсэн Ану хэсэгтээ чимээгүй байсан. Харин өнөөдөр цахим хуудаснаа гэр бүлийнхээ зургийг ил болгожээ. Хүүхэд төрүүлснээ хэсэгтээ нууцалж байсан түүний нөхрийг хэн бол гэж сониучирхах хүн олон. Тиймдээ ч өнөөдрийн “шинэ мэдээлэл” нь олон хүний анхаарлыг татаж байна.. Хэзээ хаана яаж хүмүүсийн анхаарлыг татахаа маш сайн мэддэг дуучин Ану мэдрэмжтэй нэгэн гэдгээ ч үүгээрээ батлаад буй. Гэнэт л ээж болж , гэнэт л зодог тайллаа хэмээн цочир мэдэгдэл хийдэг дуучин Ануг цахим хуудасны найзууд нь хэзээ сүр дуулиантай Монголдоо байхгүй хурим хийж шуугиан тарих бол хэмээн тэсэн ядан хүлээж байгаагаа ч нуугаагүй. Магадгүй түүний дараагийн сенсааци хурим байж мэдэх юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна