Монгол Улсад одоогийн байдлаар 28-30 мянга орчим гадаадын иргэн ажиллаж, амьдарч байгаа талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. Хуулиар 90 мянгаас дээшгүй гадаадын иргэд Монголд оршин суухыг зөвшөөрсөн байдаг бөгөөд гадаад иргэдийн дийлэнх нь БНХАУ, Ардчилсан Солонгос, Вьетнам улсын иргэд юм. Сүүлийн жилүүдэд амьдран суух зөвшөөрөлгүй Вьетнам иргэд ихсэх болсон бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар /хуучнаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар/ шалгалтыг эрчитэй явуулж, хууль зөрчиж буй гадаад иргэдийг албадан гаргасаар байгаа ажээ. Одоогийн байдлаар оршин суух, хөдөлмөрлөх зөвшөөрөлгүй Вьетнам иргэдийг албадан гаргаж дуусч байгаа талаар тус байгууллагаас мэдээлсэн бөгөөд “Маш нууцлагдмал байдалтай цөөн тооны Вьетнам иргэд байхыг үгүйсгэхгүй” гэсэн хариултыг өгсөн юм.
2010, 2011 оны үед 700 орчим гадаадын иргэн албадан гаргадаг байсан бол 2013 онд 1800-1900 хүн албадан гаргасан байна.
Гаднаас оруулж ирэх ажиллах хүчний хувьд Засгийн газраас квот тогтоодог бөгөөд нэг улсаас нэг хувиас дээш байх ёсгүй. Ажиллах хүчний квотыг салбар бүрээр ялгадаг бөгөөд барилгын салбарт нийт ажиллагсадын 25 хувь, газрын тосны салбарт 75 хувийг гаднаас авч болдог байна. Учир нь тухайн салбарт ажиллах нарийн мэргэжилтэй ажилтан дотоодод хэр их байдгаас хамаарч, дутагдалтай салбартаа гадаадын ажиллах хүчнээс илүү авдаг ажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна