Солонгос улсын Сөүл хотын төв Шинданг дүүрэг дэх цагдаагийн хэсгийн гадаах хаалганы дэргэд тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Монгол улсын иргэн A(26) амиа хорлон нас барсан явдал боллоо.
Монгол залуу А нь өнөөдөр өглөөний 06.17 цагийн орчим Шинданг дүүргийн цагдаагийн хэсгийн гадаа 10 минут орчим эргэлдэн зогсож байхдаа хаалганы дэргэдэх хананд хүйтэн мэсээ ишээр нь зоож , түүнд өөрийнхөө цээжин хэсгээр 3 удаа цохьсон байна. Түүний энэ үйлдлийг харсан нэгэн Солонгос иргэн тэр даруй цагдаагийн газар руу орж мэдэгдэн, цагдаа нарын хамт Монгол залуугийн амиа хорлох үйлдлийг зогсоон эмнэлэгт хүргэсэн ч хутганы ир зүрхэнд нь хүрч, хэт их цус алдсанаас болоод 1 цагийн дараа амиа алдсан байна.
Амиа хорлон нас барсан Монгол залуу А нь 2008 онд өөрт байсан багагүй хэмжээний мөнгөн өрийг ажил хийж төлөх зорилготойгоор аялал, жуулчлалын визээр Солонгос улсад ирж, ирсэн цагаасаа эхлэн барилгын өдрийн ажил хийж байсан ажээ.
Гэвч 4 жилийн хугацаанд ажил олдохгүй өдөр түүнд нилээдгүй байсан бөгөөд Монголд үлээсэн өрөө ч төлж чадаагүй байсан тэрээр ихэнхдээ хамаатан садан, найз нөхдийнхөө туслалцаа, дэмжлэг, тэдний өгсөн мөнгөөр амьдарч байсан байна. А нь Улсан хотод амьдардаг хамаатныхаа ах руу сүүлийн үед хэд , хэдэн удаа утасдаж өр ширнээсээ болж амьдрахад хэцүү байгаа тухай ярьж байсан ба амиа хорлохдоо архидан согтууруулах ундаа хэрэглээгүй , ямар нэгэн гэрээслэл бичиж үлдээгээгүй юм байна.
Түүний амиа хорлож буй үйлдлийг цагдаагийн газар байрлуулсан нууц камераар шүүн тодруулж, Монгол улсын иргэн Ань амиа хорлож нас барсан гэсэн дүгнэлтийг гаргаад байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна