Монголын хошин урлагийн гэр бүлд “Эрчүүдийг уучил”, “Амьдралд стресс хэрэггүй” тоглолтуудаараа гэгээлэг, өнгөлөг, цоо шинэ уур амьсгалыг нэмэн орж ирсэн ЭМОЦИ продакшн үзэгчиддээ зориулан шинэхэн сюрпризээ барих гэж байна.
Эмоцийн авъяаслаг залуус амьдралын гэрэл гэгээтэй талыг илүү их магтан дуулж, бидний амьдралд дутагдаад байгаа тэр л сайхан зүйлсийг өөрсдийн тоглолтоороо харуулж үзэл санаагаа илэрхийлдэг билээ. Ийм ч учраас тэдний зохиолууд аливаа бэрхшээлийг хүмүүс хэрхэн даван туулж байгааг, хүнээс ямар олон сайхан чанар гарч болдгийг харуулдаг.
Байгаль дэлхий өнгөө засан нар туяарсан хаврын энэ сайхан өдрүүдэд Эмоцийнхон маань “ХАМТДАА ГЭГЭЛЗЬЕ” нэртэй шинэ тоглолтоо үзэгчиддээ барьж байгаа нь учиртай. Хүн бүрийн сэтгэл сэргэн, ургамал цэцэгс нахиагаа дэлгэн цаанаа нэг гэгэлзээд ирдэг хаврын энэ цагаар үзэгч танд юу өгүүлэх гэснийг та МҮЭСТО-нд 4-р сарын 7-ноос эхлэн өдөр бүр үзэх боломжтой.
Тасалбарыг www.ticket.mn сайтаас.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ