Н.Төгсцогтийн хүүдээ барьж буй бэлэг


Олимп , дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксод оролцох талаар яриа хэлэлцээр хийхээр АНУ-г зорьсон билээ.

Америк явахаасаа өмнө нэг хэсэг тусдаа амьдарч байсан эхнэр хүүхэдтэйгээ эвлэрсэн тухай бид мэдээллэж байсан. Тэгвэл Н.Төгсцогт хүүдээ Эрх чөлөөний орноос Т.Гийх-од хэмээн нэрийг нь бичүүлсэн малгай явуулжээ.

Сонирхуулахад тэрээр өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Мэргэжлийн бокст тулалдах нь миний чин хүсэл” хэмээн ярьж байсан билээ.