Хятад цүнхтэй Монгол форум

Admin
Өчигдөр 18 цаг 58 минут

“Үндэсний брэнд”-ийг дэмжих зорилготой зохион байгуулагдсан Эдийн засгийн форумд оролцогчдод хятад гар цүнх бэлэглэсэн нь уг чуулга уулзалтын нэр хүндийг унагав. Энэ талаар цахим ертөнцийнхөн шүүмжлэлт өнцгөөс харж “"Монголдоо бүтээцгээе" уриатай "Монголын эдийн засгийн форум 2014"-ийн гар цүнх Хятадын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжжээ. Валютын хомсдол нүүрлэсэн тул хэрэгтэй хэрэггүй худалдан авалтаа тэвч гэсэн Ерөнхий сайдын үг яасан бэ? Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг хоёрт зохион байгуулах авъяас дутав уу? сэтгэл гарсангүй юу? Бодит байдал ийм л байна. Монголдоо үйлдвэрлэе уриатай Монголын эдийн засгийн форумын хятад цүнх. Ийм цүнх хийчих Монгол компани зөндөө” хэмээн шүүмжилсээр.  Монголдоо бүтээцгээе гэж уриалсан хэрнээ хятад цүнхний борлуулалтыг дэмжээр.