Тамхи татах нь эмэгтэй хүний бие организмд эрчүүдийнхээс илүү их хор хөнөөлтэй байдаг аж. Тамхичин эмэгтэйн бие организмд хөгшрөлтийн үйл явц илүү хурдтай явагддаг бөгөөд төрөлтийн хувьд ч ямар нэг байдлаар хүндрэл дагуулах эрсдэл дагалдаж байдаг аж. Эмч нарын зөвлөж буйгаар бол эмэгтэй хүн тамхи татах зуршлаа хаях хугацааг сарын тэмдэг үзэгдээд дуусах өдрөөс эхлэх хэрэгтэй. Энэ үед дааврын үйл явц тасалдах магадлал хурц өдрүүдийг бодвол харьцангуй бага байдаг юм байна. Ингэхдээ юуны түрүүнд, тамхинаас татгалзахаас үүдэлтэй сэтгэл санааны дарамтыг давах нь хамгийн чухал юм.
Эрүүл мэндэд хортой гэдгээс эхлээд эргэн тойрны хүмүүст таагүй, тав тухгүй байдал үүсгэдэг гээд бүгдийг нэг нэгэнгүй бичиж тэмдэглэ. Дараа нь сэтгэл зүйч эмч нарын зөвлөсний дагуу шилэн сав авч татаж дууссан тамхины акуркийг түүндээ хий. Тамхи татах эсвэл тамхи татмаар санагдсан үедээ тэрхүү шилэн доторхи хар тортгоор бохирдсон шингэнийг харж бай. Тамхиа хаях өдрийг тодорхой товлох нь чухал. Ингэхгүй бол “маргааш” гэсэн амлалт эх захгүй үргэлжлэх болно. Тамхи татах хүсэл нь ямар нэг өдөөгчтэй холбоотой байдаг. Тухайлбал: “Kофе уух, стресст орох гээд олон шалтгааныг дурьдаж болох бөгөөд энэ өдөөгчтэй бүх хүчээрээ тэмцэх хэрэгтэй. Өглөө кофе уудаг зуршилтай бол түүний оронд жимсний шүүс эсвэл ногоон цай уу. Тэгвэл тамхины хор гадагшлахад илүүтэй тустай байх болно. Стресстэй тэмцэх хэрэгтэй ч ямар ч тохиолдолд никотины тусламжтай аргыг сонгох хэрэггүй. Тамхи татах хүсэл багцаалбал 10 – 15 минут үргэлжилдэг. Энэ үед нь анхаарлаа сарниулах ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Тухайлбал, спортоор хичээллэх, ном унших, бүжиглэх, халуун ванн, шүршүүрт орох зэргээр тамхи татах хүсэл хурц төрөх агшинд “гал унтраавал” сайн. Мөн эмч нар энэ үед амаа угаах, бохь зажилах, чихэр хүлхэх, самар чөмөхийг зөвлөдөг юм байна.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо