Австралийн хиймэл дагуулын зурагт сураггүй болсон онгоцны сэг байж болох хоёр зүйл илэрснийг тус улсын Ерөнхий сайд Тони Аббот өчигдөр /III.20/ мэдэгдсэн билээ. Хиймэл дагуулын зургийн дагуу олон улсын эрлийн багийнхан Энэтхэгийн далайн өмнөд хэсэг дэх хайлт, самналтаа эрчимжүүлсэн байна. Гэхдээ цаг агаарын байдал болон харанхуй болсонтой холбоотойгоор өчигдөр шөнө эрлийн ажлыг түр зогсоожээ. Сураггүй болсон онгоцны сэг байж болох зүйлсийг хайхад дөрвөн нисдэг тэрэг, зургаан худалдааны хөлгийг ашигласан байна. Харин өнөөдөр /III.21/ үргэлжилж буй эрлийн ажилд хүч нэмэн 18 хөлөг онгоц, 29 онгоц, зургаан нисдэг тэргээр сураггүй болсон онгоцны сэг байж болох зүйлсийг хайж байгаа аж.
Сураггүй болсон онгоц болон түүний сэг байж болох зүйлсийг хайх ажлыг Австралийн Перт хотоос баруун өмнө зүгт 2500 км зайнд Энэтхэгийн далайн өмнөд хэсгийн 23000 км тойрог газрыг хамруулан гүйцэтгэж байгаа аж. Австралийн хиймэл дагуулын зурагт 24 метр болон таван метрийн хэмжээтэй хоёр зүйл илэрсэн юм.
Куала Лумпураас энэ гуравдугаар сарын 8-нд хөөрсөн Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийг үйлдэгч “Boeing 777-200ER” онгоц Бээжин хүрэх замдаа холбоо тасарч сураггүй болсноос хойш дэлхийн 20 гаруй орны хамтарсан эрлийн баг өргөн хүрээнд хайлт самналтыг гүйцэтгэж буй билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна