ТВ-9 телевизийн “Mongol comment” нэвтрүүлгээр 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 18 цаг 30 минутад “Энэрэл” төвийн багш Ц.Энхтуяа гэгч нь тус төвийн хүүхдүүдийг зодож байгаа” талаарх мэдээлэл, бичлэг гарсан билээ. Тэгвэл энэхүү асуудлыг Орхон аймгийн прокуророос шуурхай шалгах үүргийг аймгийн Цагдаагийн газарт өгсөн байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Оюут” багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний “Сэлэнгэ” амралтын баазын харъяа “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан Ц.Энхтуяа 2014 оны 03 сарын 08-ны өдөр тус төвийн сурагч О.Бямбадоржийг “өрөөгөө цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар зодсон гэх гомдол аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа ажээ. Дээрх гомдол, мэдээллийг нэгтгэн шалгах талаар прокурорын даалгавар бичин хяналт тавин ажиллаж байгаа гэнэ.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо