Крис Гудфеллоу хэмээх мэргэжлийн шинжээчийн Малайзын онгоцны алга болсон шалтгааныг тайлбарласан мэдээлэл хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн анхаарлын төвд байна. Тэрээр Малайзын онгоцонд гал гарч, нисэгч нь ослыг зогсоох гэж оролдож байгаад чадалгүй эцэстээ Энэтхэгийн далайд сүйрсэн гэж тайлбарласан юм. Энэхүү таамаглалыг вэб хуудсанд байрлуулсан нь олон нийтийн анхаарлыг ийнхүү татах болжээ.
Крис Гудфеллоу нь олон хөдөлгүүрт онгоцыг 20 гаруй жил жолоодсон мэргэжлийн нисэгч хүн юм. Тэрээр “Малайзын онгоцны талаар маш олон таамаглал дэвшүүлж байна. Терроризм эсвэл барьцаалалт гэдэгтэй би огтхон ч санал нийлэхгүй” хэмээн бичжээ. Крисийн бодлоор онгоц цахилгааны доголдолтой эсвэл дугуй нь хэт халсан үедээ хөөрсөн учраас гал гарсан байх магадлалтай гэнэ.
Тиймээс онгоц хөөрсөнөөс нэг цаг гаруйн дараа бүхээгт нь утаа гарч, дохиолол нь эвдэрсэн тул ямар ч ул мөргүй алга болжээ. Ингээд нисэгч аюулгүй газар газардахын тулд буцаж ниссэн байна. Боинг онгоцны нисэгч Захарие Шах осолд ямар ч буруугүй харин ч ямар ч боломжгүй нөхцөл байдалд амьд үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн баатар хүн гэнэ. Энэ нь ч 18 мянган цаг агаарт ниссэн туршлагатай нэгэн гэдгээр нь батлагдаж байгаа юм. Нисэгчид бүхээгт гарсан галыг арай хийн унтраасан ч онгоц ямар ч жолоодлогогүй ниссээр Энэтхэгийн далайн баруун хэсэгт хүрч, түлш нь дуусан сүйрсэн гэсэн энгийн тайлбарыг Крис хийж байна.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо