УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ажилтай болжээ. Тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн “цэрэг” болж, Боомтын захиргааг удирдах болсон байна. УИХ-аас Боомтын тухай хуулийг шинэчлэн батлах хүрээнд чиг үүрэг нь давхардаж иргэдийг чирэгдүүлэн хүнд суртал гаргаж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналтын газрын давхардсан хяналт шалгалтыг арилгахын тулд Боомтын захиргааг байгуулахаар болсон юм.
Боомтын захиргаа нь дээрээ Хилийн боомтын үндэсний зөвлөлтэй байна. Үндэсний зөвлөлийн даргын албыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга давхар хаших үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Боомтын захиргаандаа чиглэл өгч ажиллах ёстой юм. Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш хоёр жил орчмын хугацаанд ажилгүй суусан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хөвсгөлд унаж, УИХ-ын гишүүн болж чадаагүй ч намынхаа “буян”-аар ажилтай боллоо.
Тойрогтоо унасан цагаас эхэлж, намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ажил өгөхийг хүсч байсхийгээд Төрийн ордны хоёр давхраар эргэлддэг байсан Л.Гүндалай одоо харин боомтын ажлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өрөөнд дуудагддаг болох нь дээ.
Авлига, хээл хахууль цэцэглэсэн газрыг хэрхэн дэгэнд нь оруулж номхруулах нь шинэхэн даргын авьяас бас шаардах хэрэг биз.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо