Куала Лумпураас энэ гуравдугаар сарын 8-нд хөөрсөнөөс хойш сураггүй болсон Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийн талаар шинэ нотлох баримт дэлгэжээ. Тайландын Засгийн газрын албаныхны Малайзын талд ирүүлсэн мэдээллээс үзвэл 370-р нислэг газартай харилцаагаа тасалсныхаа дараа огцом чиглэлээ өөрчилж, баруун зүгт эргэсэн байна. Тайландын агаарын хяналтынхын мэдээлснээр тэд “Boeing 777-200ER” онгоц 1:22 цагт радарын дэлгэцнээс алга болсноос зургаан минутын дараа үл мэдэх дохио илрүүлсэн бөгөөд энэ нь 370-р нислэгийн чиглэлээс эсрэг зүгт нисч байжээ. Үүнээс үзвэл Малайзын агаарын тээврийн 370-р нислэг осолдоогүй байх магадлал өндөр байна хэмээн албаныхан “CNN” өгсөн мэдэгдэлд дурьдсан байна. Гэхдээ Малайзын агаарын хяналтын шинжээчид “Boeing 777-200ER” онгоцыг хэн удирдаж, ямар зорилгоор зорьсон чиглэлээс нь огцом өөр зүгт нисэгсний учрыг тайлбарлаж чадахгүй байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд 20 гаруй орны хамтарсан эрлийн баг 370-р нислэгийн “Boeing 777-200ER” онгоцыг осолдсон хэмээн үзэж, өргөн уудам далайн бүсэд эрэл хайгуул хийсээр ирсэн билээ.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна