Гуравдугаар сарын 8-нд Бээжин рүү нисч яваад сураг тасарсан Малайзын иргэний агаарын тээврийн Boeing-777 онгоц автомат нислэгийн горим дээр тавиад маршрутаа өөрчилсөн байна гэж мөрдөгчид мэдээлснийг New York Times дамжууллаа. Ийм өөрчлөлтийг нисэхийн өмнө юм уу, ниссэний дараахан хийх ямар ч боломжгүй, тэгэхээр ниссэнээс бүр хойно, мэргэжлийн хүмүүс хийнэ гэж мөрдөгчид үзсэн байна. Үүнээс үүдээд мөрдөн байцаагчид нисгэгчдийн баг, зорчигчдыг судалж эхэлжээ. Үүний өмнө нисэгчдийн гэрийг нэгжих үед нэгийнх нь гэрээс нислэгийн дадлага хийдэг төхөөрөмж илрүүлсэн юм. Гэтэл бас зорчигчдын нэг нь нисэхийн инженерээр ажиллаж байсан нь илэрчээ хэмээн "Россия 24" мэдээлжээ.
Малайзын нийслэл Куала-Лумпураас хятадын Бээжин хотыг чиглэн ниссэн 239 хүнтэй Боинг 777-200 онгоц гуравдугаар сарын 8-нд радараас алга болж сураггүй болоод байгаа юм.
Бараг 10 хоногийн өмнө алга болоод байгаа энэ онгоцыг эрж хайх ажилд 20 орны нисэх хүчин, хөлөг онгоцууд оролцож байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна