Бүгд Найрамдах Крым улсыг онцгой статустай Севастополь бүхий тусгаар тогтоносон, бие даасан улс хэмээн баталгаажуулж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гарган гарын үсэг зурлаа гэж Кермлийн хэвлэлийн алба мэдээллээ. Энэ зарлиг гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж байгаа юм.
Гуравдугаар сарын 16-нд Крымд болсон бүх нийтийн санал асуулгаар эндэхийн нийт иргэдийн 96,77 хувь нь Крымыг ОХУ-д нэгтгэхийн төлөө саналаа өгсөн юм. Санал асуулгын дүнг үндэслэн Крымын парламент бүгд найрамдах улсын тусгаар тогтнолоо зарлаж үүнийг хүлээн зөвшөөрөхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалаад, Москвад хандаж бүгд найрамдах улсыг нь ОХУ-ын шинэ субъект болгон оруулж авах санал тавьсан юм.
Крымын хүсэлтэй холбогдуулан мягмар гаригт Холбооны зөвлөлийн ээлжит бус хуралдаан хийхээр Путин Кремльд хандсан байна.
Крымын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ганц улс ийнхүү ОХУ болж байгаа юм. Харин барууныхан Крымд болсон бүх нийтийн санал асуулгыг хууль бус гэж үзэж байна. Даваа гарагт АНУ, Европын холбоо оросын албан тушаалтнуудтай холбоотой хориг гаргаад байгаа. Энэ хар дансанд Владислав Сурков, Сергей Глазьев, Дмитрий Рогозин, Валентина Матвиенко болон бусад хүмүүс орж байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчиновын Крымд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан цэргийн хэсэгчилсэн татлага явуулах тухай зарлигийг парамент-Дээд Рада даваа гарагт баталсан байна. Энд эхний ээлжинд сайн дурынхан, цэргийн мэргэжилтнүүд, цэргийн алба хаасан хүмүүсийг дайчлах юм байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна