Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс монголын нийтийн дууны уран бүтээлчдэд шүүмжлэлттэй хандах болжээ. Тэрээр өнөөдөр болсон “Алтан хуур-2014” наадмын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ үүнийгээ тодорхой илэрхийллээ. Тэрбээр сэтгүүлчийн асуултад хэрхэн хариулсныг доор сийрүүлэв.
-Монголын нийтийн дуу дээхэн үеийн уран бүтээлийн хэмжээнд хүрч чадахгүй байна уу гэж харагдаж байна. Хэн дуртай нь дуу, шүлэг бичдэг. Түүнийг нь хэн нэг нийтийн дууны уран бүтээлч дуулаад FM радиогоор мөнгөөр зодож явуулдаг болсноор хүмүүс рефлекцээрээ сонсдог болчихсон байна шүү дээ. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?
-Тийм. Би энэ асуудалтай эвлэрдэггүй. Монголын нийтийн дуу хэд хэдэн төрөлтэй ардын дуу, янаг амрагийн дуу, завхай дуу гэх мэт. Гэхдээ сүүлийн үед нийтийн дуу ерөнхийдөө “завхай” тал руугаа их хандчихаад байна. Дээхэн үед бидний дууны ард оркеструуд ажилладаг байлаа шүү дээ. Тиймээс үг, ая, дуучдын хувьд өндөр шалгуур тавьдаг байсан. Харин сүүлийн үед шалгуур байхаа больчихсон. Уг нь шүлгийг хүртэл дууны хэл рүү шилжүүлдэг байсан юм. Сүүлийн үед гудамжны хэллэгээр шүлэг зохиогоод түүнийг нь нэг дуучин тайзан дээр үзэгчдэд дуулж өгдөг болчихжээ. Энэ удаагийн “Алтан хуур” наадмыг нийтийн дууны уран бүтээлчдийг чанаржуулах, чадвартайд нь цаашаа алхахад урам болох үүднээс зохиож байгаа юм гэлээ.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо