10 насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нарын амьдрал олны анхаарлыг ихэд татдаг “сэдвүүд”-ийн нэг. Тэгвэл жүжигчин Т.Бархүү тун ч хартай нэгэн бөгөөд Сэрүүн хасын нууц” жүжгийн үеэр эхнэрээ зоддог нь олон хүний өрийг өвтгөөд байгаа аж. Гэхдээ мэдээж тэдний энэ “зодоон” орон гэртээ биш олны нүдэнд, тайзан дээр болж байгаа юм. Учир нь Х-Түц продакшны тайзны тав дахь уран бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжигт хосууд мөн л эхнэр нөхрийн дүрд тоглож байгаа юм.
Жүжигчин Т.Бархүүгийн хувьд уг уран бүтээлд өмнө нь бүтээж байсан дүрүүдээсээ эрс өөрчлөгдсөн бөгөөд хатуу, хахир зантай, хартай нөхрийн дүрд тоглож байгаа ажээ. Тэрбээр жүжгийн зохиол ёсоор эхнэрээ хайр найргүй зодох нь үзэгчдийг тун ч эмзэглүүлж, зарим нь бүр тэсгэлгүй “Эхнэрээ аллаа шдээ” хэмээн орлих нь тэдний хэр сайн жүжиглэж байгааг илтгэнэ. Ямартаа ч хосууд маань гэрлэлт нь там болсон эхнэр нөхрийн дүрийг бүтээж, үзэгчдийг эмзэглүүлж байгаа ч Т.Бархүүгийн далайлт ширүүн, буулт зөөлөн байгаа биз ээ. Түүнчлэн гэр бүлийн хоёрын маань бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэл ихээхэн хүрч байгаа гэнэ. Сэрүүн хасын нууц жүжиг Хошин урлагийн “Х-Түц” продакшн өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болгож байсан “Сэрүүн хасын нууц” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх дөрөвдүгээр сарын 3-наас дахин тоглохоор болжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна