Одоогоос бараг долоо хоногийн өмнө Куала Лумпураас Бээжингийн чиглэлд ниссэн ч хүрэх газартаа очоогүй сураггүй болоод байгаа “БОИНГ 777-200” онгоцны дахин нэг сураг гарчээ. Энэ удаагийнх арай илүү баттай байж болзошгүй тул эцэст нь нэг олдох нь уу гэсэн мессежүүд нисэлдэж эхэллээ. Харамсалтай нь энэ удаагийн сураг үнэн бол зорчигчдын ар гэрийнхэн муу мэдээ сонсох болж байгаа юм. Учир нь, Өмнөд Хятадын тэнгист гурван хэсэг томоохон зүйл хөвж яваа нь хиймэл дагуулын дуранд орж ирсэн талаар Хятадын төрийн мэдээллийн сайтад мэдээлжээ. Уг мэдээлэлд онгоц сураггүй болсны маргааш буюу өнгөрсөн ням гаригт авсан хиймэл дагуулын зургийг хавсаргажээ.


“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тэдгээр гурван хэсэг зүйлийн хамгийн жижиг нь 13х18, дараагийнх нь 14х19, хамгийн том нь 24х22-ын харьцаатай хэмжээтэй байгаа аж. Сураггүй болсон онгоцны урт ойролцоогоор 64 метр урт тул эдгээр хэсэг мөн байх магадлал нэмэгдэж байгаа юм байна. Эдгээр хэсгүүд зүүн уртрагийн 105.63, хойд өргөргийн 6.7 гэсэн координатад илэрсэн гэсэн чиглэлийг Хятадын Шинжлэх ухааны академийн зүгээс өгчээ.


Хятадын Засгийн газрын зүгээс эрлийн ажилд дэмжлэг болгож өндөр хүчин чадалтай, нягтрал сайтай зураг татдаг хэд хэдэн хиймэл дагуулын станцыг ажиллуулж эхлээд байгаа юм. Онгоцонд Хятадын 153 иргэн явсан тул Хятадын Засгийн газраас ийн онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Малайзын талыг “толгой эргүүлсэн, буруу, зөв нь мэдэгдэхгүй замбараагүй мэдээлэл” өгч байна хэмээн хэд хэдэн удаа хатуу шүүмжлээд авсан байгаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна