Жүжигчин Ганчимэг чармай нүцгэлээд амжжээ


Драмын театрын үе үеийн төлөөлөл болсон гурван үзэсгэлэнт бүсгүй болох жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг, У.Уранчимэг нар  анхны хамтарсан уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх киногоор илүү танигдсанаас хойш олны анхааралд байнга өртөх болсон.

 

Оюутны ширээнээсээ УДЭТ-ийн өндөр босгыг давсан жүжигчин А.Ганчимэг тайзны бүтээлийн анхны эротик дүрээ УДЭТ-ийн 80 жилийн ойд зориулан тавигдаж байсан “Тэнгэрийн хүү” жүжигт Модун Шаньюгийн Шива гүнжийн дүрд тоглон бүтээж байсан билээ. Эр цэргийн баярт зориулан “Тэнгэрийн хүү” жүжиг дахин драмын тайзнаа тавигдах гэж байгаа бөгөөд уг жүжиг бүсгүй дээгүүрээ чармай нүцгэн гардаг. Уралдан нүцгэлэх бусад бүсгүйчүүдээс юугаар дутахав гэсэндээ залуу жүжигчнийг бас л нүцгэлээд авсныг тэр бүр хүмүүс мэддэггүй.