Хэдэн өдрийн өмнө Тусгаар тогтнолын ордон руу Хайр жүжгээ тоглохоор явж блаа.17 цагийн орчимд...Нэлээн ядруу хувцасласан архи үнэртүүлсэн бүсгүй залуу 2-ы н хэрэлдэж байхтай яг ордоны өмнө тааралдлаа.Хөөрхий дөө өмсөж зүүснийг нь харахад их л тарчиг...Ядуу ч гэсэн бие биенээ хайрлаад хамтдаа байгаа нь ямар ч сайхан юм бэ дээ хэмээн бас атаархан бодож хажуугаар ниь өнгөртөл “Чи одоо юун сүртэй амьтан бэ гэж орилох бүсгүйн дуу бодлыг минь тасалдуулж орхив.Эргэн харвал өмсөж зүүснээрээ өнөөх 2 той ижил ойролцоо насны нэгэн бүсгүй байна. Эмэгтэй хүнээр яасан их гуйлгад юм бэ? 2- н 2 эмэгтэй хүн байхад аль таалагдсанаа аваад үнэ тохироод л яваач дээ.Юун сүртэй новш вэ? гэх нь тэр .Бие арзас гээд л явчлаа.Хүн айхдаа хүйт даан жихүүцдэг,ичихэд халуу шатан улаа бутардаг.Харин төрсөн мэдрэмжийг би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна л даа, Нэг тийм хөндий, хоосон, царцмаг мэдрэмж гэхэв дээ... Ордоны лифтээр биш шатаар нь өгсөн бодолд тэнүүчлэх нь тэр.Хэдэн зууны тэртээ эрэлхэг дайчин баатар эрс,ариун журамт хацар гоо охидоороо бахархаж явсан бид өнөө цагт ю болж байнаа гэж.Яг одоо өнөөдрөөрөө бахархах юмтай хүмүүс ,,бидний амьдрал хаашаа яваад байна вэ? хүүхдийг минь ямар ирээдүй хүлээж байна вэ гээд л түм буман бодолд автах нь тэр,19 цаг болж жүжиг минь эхэлж үзэгчидтэйгээ хамт 2 цагийн турш уйлж,инээж,догдолсоор өнгөрөв.Тайзнаас буугаад л өнөөх царцмаг мэдрэмж.Энэ хүмүүсийн зарим нь ч өөрсдийн залхуу,лазан,арчаагүйгээсээ болсон,Зарим нь энэ нийгмийн золиос болж байгаа байх.Бид яг яах ёстой юм бол доо..Уучлаарай үргэлж гэгээлэг зүйл бичихийг хүсдэг юмсан.Энэ удаа даанч тэссэнгүй хэдэн өдөр намайг ээрсэн царцмаг мэдрэмжээс салахын тулд бичиж тайвшралийг олохиг хичээж байна.Таны бодол оюуыг булингартуулсан зүйл бичсэндээ харамсаж байна, Хамгийн эмгэнэлтэй нь энэ өдөр 3 сарин 8 байсан шүү дээ.Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр...
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ