УИХ-ын гишүүн О.Баасанхүүг магтан матагч хэмээн намынхан нь нэрлэх болсон гэнэ. Саяхны нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа намын дэд дарга Д.Тэрбишдавгыг гурван давхар дээлэндээ түүртэж явааг нь шүүмжлэхдээ магтахын завсар матсан нь дээрх хочийг зүүхэд хүргэсэн бололтой. “Тэрбишдавга дарга УИХ-ын гишүүн, Шадар сайд, МАХН-ын дэд дарга гээд гурван давхар дээлэндээ түүртэж байна. Хөөрхий шөнө оройдоо гэртээ харьдаг гэсэн. Би даргыгаа шүүмжлэх гээгүй. Харин маш их ачаалалтай ажиллаж байгааг нь хэлэх гэсэн юм” хэмээн ярьсан нь гишүүн хэлэх гэж хэлэв үү, “хийх” гэж хэлэв үү гэдэг асуултыг тэмдэг үлдээгээд буй. Түүнчлэн намын дарга Н.Энхбаяр нь түүнийг гишүүн болоход “За гишүүн боллоо гээд хүнээс мөнгө авч болохгүй. Мөнгө аваагүй цагт тэр хүн чиний боол байна. Мөнгийг нь авчихвал чи боол болно” гэж зөвлөгөө өгсөн талаар ам алдсан нь даргыгаа эвгүй байдалд оруулаад авсан сурагтай. Тиймээс намынхан нь түүнтэй ярихаас эмээж, дараа нь матан матуулахад хүрэх вий хэмээн болгоомжлох болсон гэнэ лээ.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо