ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр телевизийн ярилцлагад оролцохдоо Украинд болж буй үйл явдлыг төрийн эргэлт хэмээн тодорхойлоод, Крымд цэргээ оруулсан нь Украинд үүсээд буй хямралыг шийдэх Оросын эцсийн найдвар гэж мэдэгджээ. Мөн Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийн хувьд эрх мэдлээ бүрмөсөн алдсан гэдгийг Путин хэлсэн байна.
“Би түүнд дахин сонгогдох боломж ямар ч боломж байхгүй гэдгийг хэлж байсан. Гэтэл сөрөг хүчнийхэн яагаад түүнийг хүчээр төрийн эрхнээс буулгасныг ойлгохгүй байна” хэмээн Путин хэлээд, хэдийгээр парламент түүнийг төрийн эрхээс зайлуулах шийдвэр гаргасан ч Украины цорын ганц хууль ёсны ерөнхийлөгч бол Янукович хэвээр байгаа хэмээн онцолжээ. Мөн тэрбээр хэрэв ОХУ түүнд улстөрийн орогнол олгоогүй бол Янукович алагдах байсан, тиймээс Москвагийн энэ шийдвэр хүний эрхийг дээдэлсэн үйлдэл хэмээсэн байна.
Нэг цаг үргэлжилсэн телевизийн энэ ярилцлага Путины зүгээс Украины асуудлаар анх удаа олон нийтэд байр сууриа илэрхийлсэн явдал байлаа.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины асуудлаар сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг дэлгэрэнгүйгээр хүргэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна