Украинд үүсээд байгаа нөхцөл байдлыг илүү дордуулах үйл явдлууд өнгөрсөн амралтын өдрүүдээр өрнөлөө. Украины орос иргэдийн дийлэнх нь оршин суудаг Крымын Автономит мужийн захирагчаар саяхан сонгогдсон Сергей Аксенов үндсэрхэг үзэлтнүүд орос иргэдийн эсрэг галт зэвсэг ашиглан хүчирхийлэл үйлдэж байгаа учир тусламж дэмжлэг үзүүлэхийг ОХУ-аас хүсч, үүнийг нь В.Путин дэмжлээ.

Украины шинэ эрх баригчид ч үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийсээр байгаа юм. Ерөнхий сайд Арсений Яценюк бямба гарагийн орой телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үедээ “ОХУ цэрэг оруулах юм бол бүх харилцаагаа тасална” гэж мэдэгдсэн. Түр зуурын Ерөнхийлөгч Олександр Турчинов өглөө нь болсон Дээд Радын хуралдаан дээр Украины зэвсэгт хүчнийг бүхэлд нь байлдааны бэлэн байдалд оруулснаа мэдэгдсэн юм. Тэрбээр Крым, Севастополь зэрэг Украины зүүн мужуудын иргэдэд хандаж, гадны нөлөөнд автаж, тусгаар тогтнол нэгдмэл байдлаа алдахгүй байхыг уриалсан байна. Мөн Европын холбоо, АНУ, болон Умард Атлантын цэргийн эвсэлд хандаж, ОХУ-ыг халдан довтолсон тохиолдолд бүх талаар туслахыг хүсчээ.
ОХУ-ын цэргүүдийн очих газар болох Крымд байдал ямар байгаа талаар зөрүүтэй мэдээлэл цацагдаж байна. Барууны хэвлэлүүдэд Крымд Оросын цэргүүд аль хэдийнэ орж очсон, айдас хүйдэс ноёлж байгаа гэсэн мэдээлэл цацаж байгаа бол Оросын хэвлэлд крымчүүд баяр хөөртэйгөөр Оросын цэргийг хүлээж, гудамжинд ОХУ-ын туг далбаа барин явж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Тэд Украин улс тусгаар тогтносноос хойших 23 жилд хэрхэн ад үзэгдэж, ялгаварлан гадуурхагдаж байснаа ам уралдан ярьцгааж байгаа гэнэ.
Гэхдээ бүгд л баярлаад байгаа гэвэл хэтэрхий худлаа болно. Крымд оросуудаас гадна татарууд бий. Тэд Оросын цэргүүд ирнэ гэхээс айж байна. 26-ны өдөр Симферополийн төв талбайд олныг хамарсан зодоон болж, хоёр орос хүн амь үрэгдсэнээс хойш хотын гудамжинд татар хүн олж харахад бэрх болжээ. Дайн эхэлсний дараа яахыг нь Межлитийн гадаад харилцаа эхрхэлсэн дарга Али Хамзинаас асуухад “Бид Украинд татвар төлдөг. Тиймээс тэд бидний төлөө ямар нэг юм хийх байх гэж найдаж байна. Хэрвээ ингэж чадахгүй бол бид өөрсдөө үндэсний гвардиа байгуулах болно” хэмээн хариулсан байна.
Украинд дайны гал дүрэлзэх нь нэгэнт тодорхой болсны дараа барууны зарим орон ОХУ-тай харилцах харилцаагаа эргэж харна гэж мэдэгдлээ. Тухайлбал Канад улс ОХУ-аас ЭСЯ-аа татаж байгаагаа мэдэгджээ.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо