Өнгөрөгч долоо хоногт олны анхаарлыг татаж буй хэргүүдийн шийдвэр гарав. Гэхдээ бүрэн төгс бус... Тухайлбал, Ч.Баттуулын давж заалдах шатны шүүх болж өнгөрлөө. Давж заалдах шатны шүүх хурлаар Ч.Баттуулд оноосон ялыг хэвээр үлдээсэн юм. АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх Ч.Баттуул өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа.

Тиймээс бид Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандан гомдол гаргана” гэж мэдэгдээд байгаа. Эргэн сануулахад, Ч.Баттуул нь 2012 оны нэгдүгээр сард өөрийн багш Жон Мартин Кийнийг Монголд “Шүрэн гүүр” хэмээх зочид буудал барьж, ажиллуулья гэж хууран авчирсан гэдэг. Улмаар авчирсан өдрийнхөө маргааш Цонжинболдогт аваачиж, буудаж хөнөөснийг УМБГ-аас тогтоосон юм. Харин Ч.Баттуул Жон Мартин Кийн нь хар тамхи худалдахаар манай улсад ирсэн. Улмаар М.Жаргалан нарт зарах гээд үнэ тохиролцож чадалгүй амиа алдсан. М.Жаргалан нар нь өөрийг нь дарамталж, хэргийг үүрүүлснээс өнөөдөр ийнхүү ялтан болсон хэмээн шоронгоос илгээсэн захидалдаа Ч.Баттуул дурдсан байсан юм.
Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинд холбогдох шүүх хурал болох байсан ч хойшлогдлоо. Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжин “Эра” төвийн багш Д.Солонгыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Үүний улмаас Д.Солонгын нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн байдаг. Д.Солонго Х.Энхжинд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ хариуд зодуулсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Тэгвэл тус хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх байсан ч Х.Энхжинд холбогдох хэрэг өмгөөлөгч байхгүй гэсэн шалтгаанаар энэ сарын 14-нд хүртэл хойшлуулсан байна.
Мөн өнгөрөгч долоо хоногт Ц.Мөнхбаярт дахин хэрэг үүсгэсэн байна. Ц.Мөнхбаяр нарын зэвсэг худалдан авсан гэх иргэн н.Мөнхбатыг хууль хяналтынхан саатуулсан талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв. Хууль бусаар зэвсэг худалдан авсан, мөн галт зэвсэг бусдад хууль бусаар борлуулсан гэх үндэслэлээр Ц.Мөнхбаяр нарт дахин хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Харин “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар Дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнгөрсөн пүрэв гарагт гомдол гаргажээ. Ийнхүү Ц.Мөнхбаяр нар нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхээс хурлын товыг хуульд заасан хугацаа буюу 30 хоногийн дотор товлож шүүх хурлыг хийх юм байна. Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн гэж үзсэн. Түүнчлэн хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татаж буй хэрэг болох Г.Алтанхүүд холбогдох хэргийн эргэн тойронд олон үйл явдал өрнөлөө. Тухайлбал, Найз залуудаа 48 цагийн турш зодуулж амиа алдсан гэх талийгаач Б.Цэдэн-Ишийг архины гүн хордлогоор амиа алдсан хэмээн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас “Г.Алтанхүү түүний үхэлд нөлөөтэй эсэхийг шалгаж байна. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү талийгаачийг хоёр удаа зодож биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон. Тиймээс Г.Алтанхүү нь түүний үхэлд нөлөөгүй байлаа ч зодож гэмтэл учруулсан хэргээр хэрэг үүсгэх байх. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахаар бүх асуудал шийдэгдэнэ” гэсэн мэдээлэл өгөөд байгаа юм. Үүнээс үзэхэд Г.Алтанхүү найз бүсгүйгээ зодсон нь батлагдсан учир бүсгүйг үхэлд хүрэхэд нөлөөлсөн, биед нь санаатайгаар гэмтэл учруулсан гэдгээр ямар ч байсан яллах нь тодорхой болсон бололтой.
Энэхүү хэрэгтэй холбоотой өөр нэг зүйл нь уг хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа Хүний эрхийн хуульч М.Ичинноровыг сэжигтнээр дуудаж байцааж эхэлсэн явдал байлаа. Энэ талаар тэрбээр “Найз бүсгүйгээ 48 цаг зодож, хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа Г.Алтанхүүгийн нэр хүндэд намайг халдсан хэрэгт сэжигтнээр татаж байцааж байна” гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн. Шүүх эмнэлгийн гурван удаагийн дүгнэлтээр талийгаачийн үхлийн шалтгааныг архитай холбоотой гэж гаргасан нь ямар нэгэн байдлаар хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөх магадлалтай эсэх талаар Хүний эрхийн хуульч М.Ичинноровоос асуухад “Шүүх эмнэлгийн дүгнэлтэд хэт дулдуйдаж болохгүй. Гэмт хэргийг нотлох олон онол, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, эрүүгийн хуулийн олон зарчмууд байдаг. Тухайлбал, нөхцөл байдлыг тодорхойлох ёстой. Хамгийн гол зүйл тухайн хүний гэмт хэрэг үйлдэх гэсэн нөхцөл шалтгаан, санаа сэдлийг шалгах нь чухал. Мөн тэнд хүчирхийлэл болж байсныг нотлох маш олон баримт бий. Тэгэхээр зөвхөн шүүх эмнэлгийн дүгнэлт туйлын үнэн, эцсийн нотлох баримт болохгүй. Нөхцөл байдал, нотлох баримт, гэрчүүд гэж энэ хэрэг дээр байгаа шүү дээ” гэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт шалгагдаж байгаа олныг сэртхийлгэсэн хэргүүдтэй холбоотой энэ мэт олон үйл явдал өрнөж өнгөрлөө.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ