Дизайнер Ариунаа Сүри Токиод болдог “Mercedes Benz” шоунд дахин оролцох нь ээ. Тэрбээр энэ удаад Токио “Mercedes Benz” шоунд оролцох моделиуд дунд шалгаруулалт зарласан байна. Гуравдугаар сарын 22-нд Токио хотноо зохиогдох шоунд оролцох моделиуд заавал мэргэжлийн байх шаардлаггүй гэнэ. Тиймээс Ариунаа Сүри мэргэжлийн болон сонирхогчдийн дунд явуулах шалгаруулалтаа гуравдугаар сарын 1-нд Улсын филармоны байранд 12.00 цагт явуулахаар товоо зарласан юм.
Уг шалгаруулалтанд оролцох моделиуд каталоги модель, тайзан дээр алхах модель гэсэн хоёр төрлөөр өрсөлдөх юм байна. “Mercedes benz” шоуны загварын тайзан дээр алхах моделуудын хувьд эмэгтэй модел 175см-ээс дээш, эрэгтэй 180 см-ээс дээш өндөртэй байх ба загварт тохирох дүр төрхтэй байх шаардлагатай гэнэ. Харин “Mercedes benz” шоуны каталогны зураг авалтанд оролцох моделиудын хувьд эрэгтэй моделиудад өндөр харгалзахгүй, өвөрмөц дүр төрхтэй, цэвэрхэн царайтай, өндөр хамартай, урт үстэй байх бол эмэгтэй моделиуд өндөр харгалзахгүй, өвөрмөц дүр төрхтэй, цэвэрхэн царайтай, урт шулуун хар үстэй, шулуун өндөрдүү хамартай байх шаардлагатай юм байна.
Сануулахад, шалгаруулалтанд оролцох хүсэлтэй залуус өндөр өсгийтэй гутал, бие барьсан хувцастай ирэх хэрэгтэй гэсэн шүү.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ