Дуучин С.Жавхлан "Миний мэндэлсэн өдөр" тоглолтоо хийж, тоглолтынхоо үеэр өөрийн дээлээ дуудлага худалдаагаар худалдсан билээ.
Тэгвэл өчигдөр 4 дэх өдрөө тоглосон түүний тоглолтын үеэр дуудлага худалдаанд оруулсан дээлийг нь 3,5 сая төгрөгөөр дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар худалдан авсан байна.
Уг дээл нь С.Жавхлангийн "Дарьганга нутаг" дууны клипэнд өмсдөг гал шаргал дээл юм байна. Энэ тухайгаа дуучин Б.Болд өөрийн цахим хуудаснаа "Үнэхээр миний хувьд азтай байлаа. Яагаад гэвэл мөнгөндөө биш үнэнч улаан фенийн чин хүсэл минь биеллээ. Хийморьтой ахын маань хийморьтой дээл надад аз хийморь дагуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ мөнгө Жавхлан ахаар дамжигдан сайн үйлсэд зориулагдах болно" хэмээн бичжээ.
Учир нь С.Жавхлан дээлнийхээ мөнгийг ч эгчтэйгээ хамт осгосон бяцхан охины эмчилгээнд хандивлах юм.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо