Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд суудлын автомашин болон таван тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн хязгаарлажээ.
Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхий өвчин анх өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд илэрч, өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сум, Хэнтий аймгийн Галшар сум, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад нийт 2812 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2803 үхрийг зориудаар устгасан байна. Дээрхи сумдын нийт 2.173 сая толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.
Мөн нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотруу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодод байнгын хяналтын долоо, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэг 24 цагийн турш ажиллаж байгаа юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна