Энэ нийгэм үнэхээр сэтгэл сэртхийлгэм хэргүүдээр дүүрчээ. Кинон дээр гардаг шиг тэр аймшигт хүчирхийлэл, аллага манайд сүүлийн үед үнэхээр ихэссэн байна. Хамгийн сүүлд нийгмийг бүхэлд нь цочирдуулсан хэрэг бол хардалт гэгч өвчины улмаас хайртай бүсгүйгээ өөрийн гараар алсан Алтанхүү гэх залуугийн талаарх мэдээлэл юм. Гэвч энэхүү хэрэг одоо болтол эцсийн байдлаар шийдэгдээгүй. Уг дүгнэлтээс харахад талийгаач их хэмжээний дотуур цус алдаагүй, элэг нь няцарч бяцарсан зүйл байхгүй аж. Нэг ёсондоо өмнөх шинжээч нарын дүгнэлтийг бататгасан хариу гарчээ. Харин нэг зүйл нэмэгдсэн нь талийгаачийг архины гүн хордлоготой гэсэн дүгнэлт гарсан байв. Ийнхүү шүүх эмнэлэг хоёрдахь удаагаа талийгаач бүсгүйг гадны нөлөөгүй нас барсан хэмээлээ. Харин энэ хугацаанд Алтанхүү батлан даалтанд гарах хүсэлтээ тавьсаар байгаа юм. Одоо бил үнэн зөв шүүх тогтолцоо, эрүүл нийгэм, зөв шийдвэрийг л хүлээх хэрэгтэй болоод байна. Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч Ичинноров маргааш хэвлэлийн хурал зарласан бөгөөд энэхүү хэрэгтэй холбоотой чухал баримтуудыг дэлгэхээ хэлсэн юм.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо