МАН-ынхан дундаа нэр нөлөө бүхий томд тооцогддог С.Баяр сүүлийн үед гадаадад амьдарч, эх орондоо хаяахан морилох болсон.
Гадаадад амьдарч байгаа хэдий ч МАН доторх гар хөлөө өөрийн зоргоор хөдөлгөж чаддаг гэх С.Баяр Ерөнхий сайдын суудлаас бууснаасаа хойш АНУ-д амьдарч, чамлахааргүй тансаглаж, үнэтэй орд харш худалдаж авдаг болжээ. Тодруулбал С.Баяр Нью Иоркийн элит дүүрэгт үнэтэй байр худалдан авч, түүнийгээ зарах гэж байгаа тухай мэдээлэл гадаадын сайтад байршсан байна.
Монголд ажиллаж амьдарч байсан АНУ-ын иргэн Киэт нь С.Баярын талаар “$US 1,195,000 On 29 November 2007 Mr. Bayar purchased a Manhattan (NY, USA) apartment for $US 895,000; he paid some $US 16,000 in 2008 property taxes, rented the suite for $US 4950 a month; and as of January 2014 had it listed for sale at $US 1,195,000″ хэмээн бичжээ.
Үүнээс үзэхэд экс Ерөнхий сайд С.Баяр Нью Йорк хотын хамгийн үнэтэй элит дүүрэг болох Манхатанд 895,000 долларын үнэтэй байрыг 2007 онд худалдаж авсан юм байна. Ингээд 2008 оноос хойш уг байраа сарын 4950 доллараар түрээслүүлж байгаад энэ оны нэгдүгээр сараас худалдахаар болсон аж. Ингэхдээ уг тансаг байраа 1 195 000 доллараар үнэлжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна