Монголд анх удаа Iptv, Интернэт, Суурин утсыг хослуулан, гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэгч гэгддэг “Юнивишн” компани сүүлийн өдрүүдэд хэрэглэгчдээ хэтэрхий дорд үзсэнийхээ хариуд муу дүн аваад байна. Учир нь өнгөрөгч ням гараг буюу 16-ны оройноос гурвалсан үйлчилгээ нь гуйвж эхэлсэн.
Интернэт тасарч, телевизийн сувгууд тасалдаж, суурин утас бүр таг болсон. Гайхаж хоцорсон хэрэглэгчид тэдний лавлах утас болох 1424 болон 77118811 дугаарын утсууд руу залгаж, тодруулахыг хүссэн ч хариу сонссон нь тун цөөхөн. Арга ядахдаа айл хөршийнхөө хаалгыг тогшиж, ах дүү рүүгээ гар утсаараа залгаж байж л нийтдээ тасалдаж, гэмтэл гарчээ гэсэн таамаг дэвшүүлсэн.
Ашгүй лавлах утсууддаа хариу хэлчих боломжтой хүн олдохгүй байсан ч “Техникийн саатал гарч, үйлчилгээ доголдсон тул хүлцэл өчье. Манай инженерүүд шалтгааныг тодруулан ажиллаж байна” гэсэн мессежийг хэрэглэгчиддээ илгээчих мэргэжилтэн ганц байсан бололтой юм билээ.
Ингэж л интернэт болоод кабелийн телевиз, суурин утас маань орц, байрны хонгил дахь шугамандаа бус гэрээлэгч “Юнивишн”-ээс болж тасалдсаныг мэдсэн. Хүлцэл өчсөн шигээ “Юнивишн”-ийнхэн 16-18-ны өдрүүдэд хэрэглэгчиддээ найдвартай үйлчилгээ үзүүлэх байтугай ядаж хэзээ засварлаж дуусгахаа ч дуулгаагүй. Өрхийн хэрэглэгчид ч яах вэ хийсэн сонголтдоо харамсан бухимдсаар ажил эсвэл интернэт кафег зорьж ажлаа амжуулсан. Харин албан байгууллагууд бол харилцагчидтайгаа холбогдож чадахгүй багагүй алдагдал хүлээж, баахан бухимдсан хэмээж байлаа.
Үнэн хэрэгтээ “Юнивишн”-ийнхэн үйлчилгээ нь тасалдаж, доголдож байгааг тэр бүр анхаардаггүй хэрнээ төлбөрийн асуудал гарвал гавшгай түргэн арга хэмжээ авдаг. Цаг нартай уралдан ажиллаж, замын түгжрэлд бухимдаж яваа иргэдийн хувьд ганц хоног кабелийн телевизийн мөнгөө төлөхөө мартах нь энүүхэнд. Гэвч хэрэглэгч төлбөрөө тухайн өдрөө төлж амжаагүй бол шөнө 00:00 цагт шууд л автоматаар хаагддаг. Тиймээс иргэд төлбөрөө аль болохоор хугацаанаас нь өмнө урьдчилж төлөхийг хичээдэг болсон нь нууц биш.
Өөрөөр хэлбэл “Юнивишн”-ийнхэн оператор хэмээх давуу эрхээ эдлэн хэрэглэгчдийн хүндэтгэх шалтгааныг ч үл тоон үйлчилгээгээ хаадаг. Энэ нь Монголдоо тэргүүлэгч гэгддэг тус компанийн хувьд “хаан” болсон хэрэглэгчдээ хэтэрхий дорд үзэж буй явдал юм. Түүгээр ч зогсохгүй миний л мэдэхийн төлбөрөө урьдчилж төлсөн танд баярлалаа гэж мессеж ч ирдэггүй л юм билээ. Энэ нь тэгээд шударга явдал юм байх даа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна