Өнгөрсөн оноос эхлэн ШӨХТГ-аас ашиглалтад орсон барилгуудын метр квадратад хяналт шалгалт хийж эхэлсэн. Одоогоор ШӨХТГ-т ирсэн гомдолын дагуу шалгаж үзэхэд иргэдийг 2,8 тэрбум төгрөгөөр хохироосон болох нь тогтоогдоод байгаа. Үүнээс 300 гаруй сая төгрөгийг иргэдэд буцаан олгож хохиролгүй болгосон байна. Иргэдийг хохироосон барилгуудын дотор ашиглалтад орсон цагаасаа л хэл ам дагуулсаар ирсэн “Эко констракшин”-ы барилгууд мөн байгаа. Барилгын салбар хурцадтай хөгжиж буй манай улсын хувьд өндөн өндөр барилга барихаасаа илүүтэй, барилга барих гэж хүний амиар тоглодог болжээ. Учир нь барилгын аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартаа огт мөрддөггүйтэй холбоотой. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн нэгдүгээр сард “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж буй “Макс өргөө” компанийн барилга дээрээс өргөгч цамхагийн төмөр унаж, зөмын хөдөлгөөнд оролцож явсан “LAND-200″ маркийн автомашин дээр унаж жолооч нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Түүний хажууханд байрлах “Эко” констракшин”-ы барилга дээрээс мөн хүнд даацын төмөр унаж оюутан залуугийн амь насыг хохироосон. Тухайн үед“Эко” констракшин”-ы захирал Нямдаваа талийгаач хүүд зориулж суварга босгоно хэмээн хээв нэг ярьж байсан ч таг алга болсон. Мөн өнгөрсөн онд "Маршал таун" хотхоны барилгын хашаан дотор "Эко" констракшин компанид ажилдаг 44 настай эрэгтэй Б үерийн далангийн бетонон хоолой угсарч байгаад өндөр хүчдэлд цохиулж нас барсан хэрэг гарсан. “Эко констракшин” хүний амиар тоглодогоос гадна чанаргүй барилга барьдаг хэмээн иргэдээс ихээхэн шүүмжлэл хүлээдэг. Өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компанийн барилгуудад шалгалт хийсэн. Тухайн шалгалтаар “Эко констракшн”-ы 48 барилгыг шалгасан. Шалгалтаар нэлээдгүй зөрчил илэрсэн. Тус компани нь “Баянзүрх хотхон”, Баянгол I, II, “Маршил хотхон”, “Голден парк”, “Хаан суудал”, “Нарлаг”, “Тэмүүлэл” зэрэг нийтдээ 50 орчим барилга байгууламж барьсан аж. Эдгээр барилгууд нь ашиглалтанд ороод 3-7 жил болж байгаа. Энэ хугацаанд дээврээс ус гоожиж, хана тааз нь цуурсан тухай гомдол иргэдээс байнга ирдэг байсан. Харин “Богд Ар” хорооллын тухайд эхний ээлж нь 2006 онд ашиглалтанд оржээ.
Мөн л ашиглалтанд орсон цагаасаа оршин суугчдын гомдол тасраагүй. Хамгийн сүүлд хийсэн шалгалтын дүгнэлтээс үзвэл чанарын шаардлага хангахгүй материалаар гүйцэтгэл хийснээс шугам сүлжээ, дээврийн гэмтэл гарахад нөлөөлсөн хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тухайн үедээ мэдээллэж байсан. “Эко констракшин”-ы барьсан “Маршил хотхон”-оос мөн метр квадрат дутсан тухай эх сурвалж хэллээ. Мөн цөөн хэдэн айл метр квадратаа шалгуулаад хохирлоо төлүүлсэн байна. Саяхан метр квадратаа дутаасан, чанаргүй барилга барьдаг “Эко констракшин”-ы барилгын тусгай эрхийг цуцлах тухай албаны эх сурвалж хэвлэл мэдээлэлээр ярилцлага өгсөн байдаг. Иргэдийг 2,8 тэрбум төгрөгөөр хохироогоод байгаа компануудад хариуцлага тооцож тусгай эрхийг цуцлах уу?
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Таксинд явах нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь