Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, сар шинийн барилдааны үеэр зарим бөхийн гаргасан дэг журмын асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, модон морин жилийн сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа алдаа гаргасан харцага Ц.Содномдоржийн талаар МҮБХ-ны тэргүүлэгчдийн ээлжит бус хурал хэлэлцээд, түүнийг барилдааны төгсгөлд өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарыг мөр тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан хэмээн үзэн, хоёр үйлдлээр буруутгаж, заал, танхимын барилдаанд барилдах эрхийг нь дөрвөн сарын хугацаагаар хасчээ.
МҮБХ-ны дүрмийн 7-р бүлгийн Бөхийн цээр, зэм шийтгэл хэсгийн 7.3-ын “б”-д зааснаар бөхчүүдийг гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэдэг бөгөөд үүнд:
Цохиж халах (даллан цохих, шуугаар халах)
Хоолой шахах
Зориуд мөргөх
Ямар нэг байдлаар алгадах, цохих
Өшиглөх, тийрэх
Унасан бөхийн дээрээс жигнэх, тохойлдох, нитгэрэх, биеийн жингээр дарж жигнэх
Өвдөглөн барьц тавиулах
Хоёр гарыг давхар хөших
Сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж тохой хөших
Бусад хэлбэрээр үений эсрэг хөших
Өлмий дээр гишгэх улмаар мэх хийн унагах гэж заасан байдаг юм.
Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш хоёрдахиа зөрчих буюу хоёр цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй. Харин гэмтэл учруулсан бол бай шагналыг олгохгүйгээр барилдаанаас хасч, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тухайн бөхийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлнэ хэмээн заасан байдаг юм.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо