МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын ажлаас халсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүүхэд гомдол гаргасан билээ. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар нь Ч.Даваабаярыг ажлаас халах шийдвэр гаргахдаа нягталж шалгалгүй, ямар ч үндэслэлгүйгээр хууль бусаар халсан, хувь хүн, ажил албан тушаалын нэр төрд халдсан хэмээн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хандсаныг шүүх үндэслэлтэй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Анхан шатны шүүх хурал нэгдүгээр сарын 8-нд болох байсан. Гэвч тус хэргийг хариуцагч тал болох МҮОНРТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр нэгдүгээр сарын 29-нийг хүртэл хойшлуулсан билээ. Энэ үед М.Наранбаатар нь нэр бүхий зарим мэдээллийн хэрэгслээр “Ч.Даваабаяр шүүхээс нэхэмжлэлээ татлаа” хэмээн ташаа мэдээлэл тараасан. Мөн ажлаас халсан тушаалаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан нь хувь хүн, ажил албан тушаалын нэр хүндийг унагаах гэсэн санаатай үйлдэл байж болзошгүй гэж зарим эх сурвалж мэдээлж байсан юм.
Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх Ч.Даваабаярын нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэх байсан ч мөн л хариуцагч талын хүсэлтээр хоёрдугаар сарын 12 хүртэл хойшлууллаа. Энэ талаар хариуцагч талын өмгөөлөгчөөс тодруулахаар холбогдоход “Шүүх хурал 14 хоногийн хугацаатай дахин хойшилсон” гэсэн хариу өглөө. Чухам ямар шалтгаанаар энэ хэргийг хойшлуулаад байгаа нь нэг талаасаа олон нийтэд хардлага төрүүлж байна. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар зөв шийдвэр гаргасан юм бол удаа дараа шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргалгүй, шийдүүлчихэд асуудал баймааргүйсэн. Тодорхой бус шалтгаанаар шүүх хурлыг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж буй нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар гаргасан шийдвэртээ эргэлзэж, шүүхэд хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байгаа юм болов уу.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна