Мисс Шүүдэрцэцэг: Чамдаа баярлалаа


Мисс Шүүдэрцэцэг саяхнаас кино урлагт хүч сорих болсон. Тэрээр уржигдар нээлтээ хийсэн “Анирлагч” киноны гол дүрд тоглосон юм. Энэхүү кинонд нэлээдгүй хэцүүхэн дүрийг бүтээсэн Шүүдрээ маань хайрлаж хүндэлж явдаг найз залуудаа сэтгэлийн үгээ хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: Уйлахад минь үнсэлтээрээ нулимсыг минь арчиж, инээхэд минь хамт инээж, инээхээсээ илүү халуун тэврэлтээр намайг энхрийлдэг Би азтай бас дэндүү баян хүн. Энэ хүний дэргэд байхад юунд ч санаа үл зовно,сэтгэл амар амгалан,дэндүү тайван байж чаддаа Чамдаа баярлалаа хэмээжээ.