Монголын хувцас загварын болоод худалдааны ертөнцийг Азид төдийгүй дэлхийд сурталчлан таниулах “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” ирэх 8-р сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарлалаа. Өнгөрсөн жил “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”-нь Япон улсад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 40 гаруй орны дизайнер моделиуд оролцсон томоохон арга хэмжээ болжээ. Манай улсад зохион байгуулагдах уг арга хэмжээнд Азийн 30 гаруй орон, Латин америк, Дубай, Гүрж, Австрали гэх мэт 20 гаруй орон, нийт 50 гаруй орны 200 гаруй дизайнерууд болон Япон, Африк зэрэг орнуудын миссүүд хүрэлцэн ирж оролцохоор мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” зохион байгуулагдах хугацаанд тухайн орнуудын худалдаачдын үзэсгэлэн худалдаа манай улсад зохион байгуулагдах ажээ. “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-т манай улсаас 50 модель, 5 дизайнер, 5 үсчин гоо засалч оролцох эрхтэй бөгөөд тус моделиуд болон дизайнер, үсчин гоо засалчдын сонгон шалгаруулалт ирэх 8-р сарын 1-нээс өмнө хийгдэх аж. Ийнхүү манай улсад зохиогдох дэлхийн загвар болон худалдааны ертөнцийн томоохон наадмын талаархи мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд болоод монголын ард түмэнд хүргэх албан ёсны хэвлэлийн хурал маргааш 12:00 цагаас “BLUE SKY TOWER”-т болно. Хэвлэлийн хуралд “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-ийг санаачлагч “GROUP FASHION WEEKS”-ийн ерөнхийлөгч Arwin Sharma, “IMEX CORPORATION LLC”-ийн гадаад харилцаа хариуцсан захирал Г.Шүрэрдэнэ, “MGL MEDIA GROUP”-ийн захиарал Э.Батхүү, “ANDRA MODEL MANAGEMENT”-ийн захирал мисс Х.Бадамгэрэл нар болон наадмыг дэмжин оролцож буй Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам, Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Сити Дээд Сургууль, Урлах Эрдмийн Загварын Товчоо, BSB Better Lifestyle-ийн төлөөлөгчид оролцоно. Сонирхуулахад: Өнгөрсөн жил Япон улсад зохиогдсон “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”-ийн телевизийн шоу нэвтрүүлгийг дэлхийн 110 гаруй орны 80 сая үзэгчид үзэж сонирхсон томоохон арга хэмжээ болсон ажээ.
САНААЧЛАГЧ:
-GROUP FASHION WEEKS
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- IMEX CORPORATION LLC
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
-МОНГОЛЫН ЗАГВАР ӨМСӨГЧ, ДИЗАЙНЕРУУДЫН ТӨГӨЛДӨР ХОЛБОО
-ANDRA MODEL MANAGEMENT
МЭДЭЭЛЛИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШ:
-MGL MEDIA GROUP
-МОНГОЛЫН №1 ХӨТӨЧ САЙТ WWW.DORGIO.MN
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:
-СОЁЛ СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
-СИТИ ДЭЭД СУРГУУЛЬ
-УРЛАХ ЭРДМИЙН ЗАГВАРЫН ТОВЧОО
-BSB BETTER LIFESTYLE
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа