“Өдрийн сонин” болон өдөр тутмын зарим хэвлэлд “МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяр шүүхээс нэхэмжлэлээ татжээ” гэх ташаа мэдээлэл нийтлэгдсэн байна. Түүнчлэн мэдээллийн зарим сайт энэхүү ташаа мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлжээ.
Тодруулбал, “МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяр Баянгол дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ оны өмнөхөн татаж авсан байна. Энэ нь олны анхаарлыг татаж байгаагаас гадна, зарим албан тушаалтан түүнд энэ асуудлыг дуугүй өнгөрөөхийг зөвлөсөн байж болох юм. Шуугиан тариад байсан энэ асуудал ингээд шувтрах нь” хэмээн мэдээлсэн юм.
Харин энэ талаар түүний өмгөөлөгчөөс тодруулахад “МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяр нэхэмжлэлээ татаагүй. Харин ч энэ сарын 8-нд шүүх хурал болоход хариуцагч тал шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Ингээд шүүх хурал энэ сарын 29-н хүртэл хойшлогдоод байгаа” гэсэн хариултыг өгсөн байна.
Г.Энхтуяа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ