Монгол залуус эх орныхоо нэрийг гаргасаар. Герман улсын “Mephisto maskenbildner schule Hasso von hugo” сургуулийг мэргэжлийн нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн Г.Цэнгүүн эх орондоо иржээ. Тэрээр АНУ болон Европын орнуудад хэд хэдэн кино төслийн “Make up artist”-аар ажиллаж байгаа бөгөөд та бидний сайн мэдэх кинонуудын нэг “Hansel & Gretel witch hunters” кинонд нүүр хувиргагчаар ажилласан аж. Г.Цэнгүүн нь одоо “Kryolan” брендийн ерөнхий “Make up artist”-аар ажилладаг бөгөөд монгол дахь “Kryolan” салбарт өөрийн сургалтаа явуулахаар зэхээд буй юм.
Тэрбээр Make up урлагийн зургаан төрлийн нүүр хувиргалтыг хэрхэн хийх талаар заах бөгөөд нэгээс хоёр өдөрт бүх онол болон практик мэдээллүүдийг өгөх гэнэ. Суралцах сонирхолтой хүмүүсийг “Kryolan” брендийн будгуудаар болон сургалтын материалаар хангах аж. Сургалтын төлбөр 200 мянган төгрөг ажээ.
Г.Цэнгүүний талаарх мэдээлэл болон Make up сургалттай холбоотой мэдээллийг доорх линкээр холбогдож авч болно.
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа