Нийтийн дууны ханхүү С.Жавхланг шүтэн биширч дуучин болсон залуу дуучин Б.Болд, Т.Баясгалангийн фэн шоунд нь оролцох гэж гэрээсээ оргон хотыг зорьж байсан Э.Чулуунчимэг нар өнөөдөр өөрсдөө чамгүй дуучин болж, нийтийн дууны нэгэн үеийн түүхийг бүтээж байна. Тэд нэгэн гэр бүл гэдгийг уншигчид маань андахгүй.
Мөрөөдлөө биелүүлэхийн хажуугаар түмэнд хүрсэн хуучны дууг дахин амьдруулж яваа залуу хос ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16, 17-нд Монгол бөхийн өргөөнөө нижгэр тоглолт хийхээр бэлдэж эхэлжээ. Тэдний тоглолтонд уран бүтээлийн ах дүү нар болон нэг байранд хамт амьдардаг хөршүүд гээд олон сайхан уран бүтээлчид оролцохоо мэдэгдсэн. “Харанга” хамтлаг, поп дива С.Наран, поп опера “Ньюанс” хамтлаг, МУГЖ С.Жавхлан, түүний гэргий Г.Эрдэнэчимэг гэхчилэн чансаатай гэх уран бүтээлчид тус тоглолтын зочид байх юм. “Энх мэндийн аялгуугаар Монгол түмнээ илбэе” уран бүтээлийн цэнгүүн залуу дуучдыг олон түмэнтэй уулзуулан танилцуулах тул тэд мэргэжлийн дууны тоглолтыг утгаар нь үзүүлэхээр амьд хөгжмийн Маршалл хамтлаг, цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлагтай хамтран ажиллаж буй ажээ.
Тоглолтоо амжилттай хийхийн тулд залуу хос хөөрхөн охин Б.Аялгуугаа эмээ өвөөгөөр нь асруулж, өөрсдөө гэртээ харих завгүй бэлтгэл хийж байгаа гэнэ.
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа