Эртний Ромын худалдаа арилжааны бурхан гэгддэг Меркурийг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх. Тэгвэл Италийн нэрт кино продюссер, бизнесмэн Эдуардо де Сантес анх 1961 онд Италийн Ром хотод Gold Mercury International Олон улсын төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулжээ. Тус байгууллагын зорилго нь Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн агаад тусгайлан буй болгосон өөрийн гэсэн шагналтай ажээ. Тэр цагаас хойш дэлхийн олон орны Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимууд дээрх шагналыг өөрийн оронд нутагшуулж эхэлсэн байна. Харин Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын хувьд нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Салбар, салбарын шилдгүүд тодорсон “Энтрепренер-2013” арга хэмжээний үеэр “ТэнГэр” санхүүгийн нэгдлийн хоёр ч охин компани шалгарсан нь хурсан олны анхаарлаас ангид байж чадсангүй. The Banker сэтгүүлээс саяхан Монгол Улсын шилдэг банкаар шалгарч байсан “ХасБанк”-ны гүйцэтгэх захирал Д.Бат-Очирын хувьд өнгөрсөн он од нь гийсэн жил байлаа. Д.Бат-Очир захирал “Хүрэл Меркури” цомыг анх удаа хүртсэн бол Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч-Оны онцлох Энтрепренерээр “Тэнгэр даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах тодорсон нь тус нэгдлийн үйл ажиллагааны цар хүрээ хэр зэрэг тэлж буйг харуулсан үйл явдал боллоо.
Г.Анар
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна