Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас импортоор 100 мянга хүртэлх тонн буудай оруулж ирэхээр болсон нь МАН-ынхныг багагүй бухимдуулав. МАН-ын бүлгийн зүгээс тус яаманд шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулсан бөгөөд одоогоор Үйлдвэр, хөдөө аж яамныхан тайлан тооцоогоо гаргаж өгөхгүй байгаа гэнэ.
Хэрэв шалгалтын явцад хариуцлага алдсан нь илэрвэл Х.Баттулга сайдыг огцруулах бичгийг Ерөнхий сайдад гардуулахаар зэхэж байгаа сурагтай. Өмнө нь МАН засаг барьж байхдаа “Атрын III аян”-ыг зохион байгуулж, гаднаас буудай болон гурил импортлон авахаас илүү дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэг байсныг нь Х.Баттулга сайд будаа болгосон гэдгийг ажлын хэсгийхэн хэлж буй. Ямартай ч Х.Баттулга сайдын яаманд шалгалт оруулж, яамныхныг багагүй сандралд оруулахаар зэхэж эхэлжээ. Харин Х.Баттулга сайдын ажлаа хэр хийснийг нь дүгнэж, хэр хүч үзэж, “барилдах”-ыг харж л суухаас.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна