“Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Бурхан жолооч аав” зэрэг дуугаараа олноо танигдаж, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн дуучин Л.Болдбаатар уран бүтээлийн ес дэх бие даасан тоглолтоо хийх бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ.
Тодруулбал, Цагаан сарын өмнө буюу энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд “Морин жилийн хийморь” гэдэг нэртэй тоглолтоо эгшиглүүлэх гэж байна.
Түүний хувьд Монголын их үндэсний баяр болох Цагаан сарын өмнө тоглолтоо хийж байгаа төдийгүй хийморь далласан Хөх усан морин жил гарч байгааг ихэд бэлэгшээж байгаагаараа онцлог гэнэ. Ард түмний хайртай дуучин маань тоглолтынхоо талаар “Ард түмний сэтгэлд хоногшсон шилдэг дуунуудаараа ая барих болно” хэмээжээ.
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа