Өнгөрсөн сард дуулиан тарьж цахим ертөнцөд гарсан мэдээлэл бол яах аргагүй Г.Алтанхүү гэх залуу найз бүсгүйгээ зодож хөнөөсөн гэх мэдээлэл билээ. Энэ хэргийн талаар олон янзын мэдээлэл гарч олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаад байгаа. Хэрэг хэрхэн шийдэгдэх нь ийм зовлонтой гэр бүлийнхний асуудлыг шийдвэрлэхэд их бага хэмжээгээр нөлөөлөх нь тодорхой. Түүгээр ч барахгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл энэ хэргийн талаарх өөрийн байр сууриа илэрхийлсэн нь хэргийг үнэн зөв шийдэхэд түлхэц өгөхөөр харагдаж байна. Гэвч өнөөдрийн байдлаар шүүх эмнэлгийн дүгнэлт “Гадны нөлөөгүй нас барсан” гэж гарсан нь олон түмэнд шүүх эмнэлэгийн дүгнэлт хэтэрхий нэг талыг барьсан гэх хардлагыг төрүүлж байгаа. Учир нь хохирогч болон түүний өмгөөлөгчид нас барсан эмэгтэй гадны нөлөөтэй буюу зодуулсны улмаас нас барсан гэж үзэж байгаа юм. Харин Г.Алтанхүүгийн дүү Бурмаа гэх бүсгүй хэргийн талаар анх мэдээлсэн зарим сайтуудыг шүүхэд өгсөн талаар мэдээлэл гарч эхэллээ. Хохирогчийн ээжийн мэдээлж байгаагаар Бурмаа гэх эмэгтэй нь Монголын үндэсний радио телевизэд ажилладаг хэмээн ярьсан удаатай. Үүний дараа түүнийг ХИТ нэвтрүүлгийг хөтөлч гэдгийг зарим сайтууд онцолж эхэлсэн. Гэвч хөөрхий охин нь нас барчихаад байхад “Юун сүртэй юм бэ, би ахыгаа яаж ийгээд батлан даалтаар гаргамаар байна” гүйж явсан Бурмаа өөрийнхөө нэр төрийг сэргээлгэхээр ийнхүү цагдаад ханджээ. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд сайтуудын удирдлагуудыг цагдаагийн газраас дуудаж эхэлсэн нь даан ч харамсалтай. Мөн энэ нь мэдээллийн талбарт ажиллаж, үнэнийг дэлгэсэн сэтгүүлчдэд дарамт болж буй нь Алтанхүүгийн гэр бүлийнхэн нь цаанаа ямар их ар талтайг харуулж байх шиг.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна